“Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүллээ
2022.11.16
Орон нутгийн хөгжил

“Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүллээ

УИХ-ЫН гишүүн Ж.Эрдэнэбатын зүгээс “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж улсын төсвийн татаас хөрөнгө 980 сая төгрөг байсныг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 1 тэрбум 980 сая төгрөг болголоо.

  • 2022 оны улсын төсөвт 1.4 тэрбум төгрөгийг “СЭЛЭНГЭ ЭНЕРГО” ОНӨААТҮГ-ын #зуухны #шинэчлэлд суулгуулж, зуух шинэчлэлийн ажил хийгдэж эхэлсэн ба ирэх 2023 онд тус хөрөнгө оруулалтын үлдэгдэл 646.4 сая төгрөг бүрэн санхүүжих юм.
  • Сэлэнгэ аймаг, тэр дундаа Сүхбаатарчуудын тулгамдсан асуудлын нэг болох “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат холбогдох яам, агентлагуудад удаа дараа хандаж байгаа бөгөөд Эрчим Хүчний Зохицуулах Хороонд хандсан хүсэлтийн дагуу жилийн өмнө буюу 2021 оны 11-р зүгээр сарын 24-ний өдөр ЭХЗХ хуралдаж, 524 дүгээр тогтоолоор “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-т хуримтлагдсан өр төлбөрийг буруулж “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-аас худалдах эрчим хүчний үнэ тарифт зохицуулалт хийж 772,1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ