2022.11.17
Хууль, эрх зүй
Т.Энхтүвшин: Түншлэлээр гүйцэтгэсэн ажлыг төр хэрхэн хамгаалах вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.7\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Энэ хуулийг дэмжиж байгаа. Нэлээн оройтож гарч байна. Ялангуяа төсвийн ачаалал буурна. Бүх зүйлийг төсвийн хөрөнгөөр төрийн өмчит компаниар хийдэг зүйл болих боломж нээгдэж байна. Боомтын хөгжлийн асуудлыг сүүлийн жилүүдэд ярьж байгаа. Боомтыг дагасан суурьшлын бүс, авто зам, терминал, сургууль, эмнэлэгийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгээд явах бололцоотой.
Олон хөрөнгө оруулагч нар энэ хуулийг харж байгаа. Хуучин концессын тухай хуулиар зохицуулагдаад явдаг байсан. Гэвч энэ нь шаардлага хангахгүй хууль байсан.
Төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж байгаа олон ажил бий. Тухайлбал Ханги-Мандалаас Таван толгой хүртэлх 414 км авто замын ажил явж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ гээд гэрээ хийгээд ордог. Эргээд нөгөө компаниа хамгаалдаг асуудал байдаггүй. Үйл ажиллагааг нь тогтвортой явуулдаг, дэмждэг бодлого байхгүй олон жил явж ирсэн. Тиймээс энэ асуудлыг шийдсэн заалт уг хуульд орсон уу?
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд аймаг, нийслэл үнэт цаас, концесс хийх боломжийг нээж өгсөн байдаг. Энэ хууль батлагдаад гарахад орон нутаг төр хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломж, бололцоог нь хэр зэрэг нээж өгсөн бэ?
Хууль батлагдснаар эхний ээлжид хэрэгжих боломжтой ямар төслүүд байна вэ? Энэ талаар судалгаа бий юу?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03