МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.17
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар: Энэ хуулиар хөгжлийн төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олгох ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.17\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Энэ хуулийг зарчмын хувьд улсын төсөв болон орон нутгийн төсөвтэй уях нь буруу юм. Өмнө нь бол болж байсан. Манайхан улсын төсөв гэсэн нэрийн дор нийслэлийн төсөв гэж байдаггүй, цаашдаа хот дампуурдаг. Тухайн аймаг, сум өөрийн гэсэн өмчтэй болж байж хөгжинө, харин төсвөөс хараат байж болохгүй. Жишээ нь Станбул хот агаарын бохирдол нийтийн тээврийн асуудлаа маш их хөрөнгө оруулалт, зээлээр бүтээн байгуулалт хийж асуудлыг шийдсэн. Энэ асуудлыг улс нь шийдээгүй.

Аймаг, нийслэлийг улс нь хөгжүүлж чадахгүй. Хүчин чадалтай аймгууд эхнээсээ Дархан, Өмнөговь, Дорноговь аймгууд бий болж байна. Бид нар нэг бол бүх аймгаа ядуу байлгах гэж байна. Боломжтой аймгуудаа гацаадаг. Хэрвээ хөгжлийн шатыг сонгох гэж байгаа бол төсөв нь бас хөгжлийнх байх хэрэгтэй. Зарим хязгаарласан заалтаа эргэж харах хэрэгтэй. Хөгжлийн төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олгох ёстой.

ШИНЭ МЭДЭЭ