МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүргийн төлөөлөл Төрийн ордонд зочиллоо
2022.11.18
Орон нутгийн хөгжил

Баянгол дүүргийн төлөөлөл Төрийн ордонд зочиллоо

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн урилгаар БГД-ийн 25, 28-р хорооны Засаг дарга, ажлын албаны хамт олон, сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны удирдлагууд УИХ-ын чуулган, Төрийн ордонтой танилцлаа.

Чуулганы үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хорооны засаг дарга, ажлын албаны хамт олон, СӨХ-ны удирдлагуудад цаашдын ажил үйлсэд нь амжилт хүссэн юм. 

Мөн БГД-ийн 93-р сургуулийн П.Отгонтуяа багштай 5Б ангийн сурагчид болон эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл, 162 болон 242-р цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш ажилтнуудын төлөөлөл, удирдах албан тушаалтнууд УИХ-ын чуулган, төрийн ордонтой танилцлаа.

Төрийн ордонд тэр бүр хүүхэд, багачууд ороод байх боломж байхгүй. Тиймээс БГД-ээс сонгогдсон гишүүний хувьд хүүхэд багачуудаа Төрийн ордонтой танилцуулж эх түүхийнхээ бахархал болсон Есөн хөлт их Цагаан тугаа танилцуулан хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг дарууллаа.

Багш нарыг би бидний амьдралын хамгийн агуу зууч нь гэж боддог. Амьдралын утга учир нь эд баялгийг эцэс төгсгөлгүй хураахад биш, эрдэм оюунаа эр чадлаараа тэлэхэд байдгийг багш нар л бидэнд зааж сургадаг. Тэр дундаа цэцэрлэгийн багш нар хүүхдийн суурь хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлдэг хариуцлагатай бөгөөд чухал мэргэжилтнүүд билээ.  Тиймээс багш сурган хүмүүжүүлэгч нарынхаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа хэмээн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг онцолсон юм.

ШИНЭ МЭДЭЭ