МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Арьс амилахуй -2022" үзэсгэлэн нээгдлээ
2022.11.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Арьс амилахуй -2022" үзэсгэлэн нээгдлээ

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, Арьсан Урлалын Холбоог үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, урлаач Төрбатын Баттулгын "АРЬС АМИЛАХУЙ" 9 дэх удаагийн бие даасан үзэсгэлэн Арт Галлерейд нээлтээ хийлээ.

  • Арьсан урлаач Т.Баттулгын бүтээл нь үндэсний уламжлалт хэв шинжийг орчин үеийн сэтгэлгээний урлагтай уялдуулан туурвидагаараа онцлогтой.
  • Энэ удаагийн үзэсгэлэнд орчин үеийн хэв маягт оруулан шигтгэсэн арьсан хөөмөл бүтээл, монголчуудын өв соёлыг тээсэн арьсан авдартай хослуулсан 30 гаруй сор бүтээлүүд дэлгэгджээ. Мөн энэ үеэр "Арьс амилахуй" шинэ номоо олны хүртээл болголоо.
  • Уран бүтээлчийн хөдөлмөрч, бүтээлч зан чанар, авъяас билэг, чөлөөт сэтгэлгээний илрэлээр монгол малын арьс шир, урлагийн сод бүтээл болон дэлхийд танигдаж байна.

ШИНЭ МЭДЭЭ