НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдав
2022.11.17
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдав

Өнөөдөр /2022-11-17/ Баянгол дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдлаа.

Хурлаар Баянгол дүүргийн Онцгой байдлын Хэлтсийн дарга, хурандаа Ж.Наранмандах 2022 онд зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлт, үр дүн, “Өсвөрийн аврагч” тэмцээнийг дүүргийн нутаг дэвсгэр дэх ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах удирдамжийг тус тус танилцуулсан.

Түүнчлэн 2023 оны төлөвлөгөөнд тусгах ажлууд, төсөв зардлын талаар хэлэлцэн, дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын зарим өрхүүдийн цахилгааны утсыг зайлшгүй сольж, галын аюулаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай төсвийг шийдвэрлэхээр болов

Төгсгөлд нь Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбоотой зөвлөмж”-д холбогдох байгууллагуудаас санал авч, зөвлөмжийг яаралтай хүргүүлэх, тус бүрэлдэхүүнд багтсан байгууллагын удирдлага нэг бүр оновчтой ажил санаачлан хэрэгжүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлж, “Жишиг зөвлөл” болоход зорьж ажиллахыг үүрэг болгосон юм.

ШИНЭ МЭДЭЭ