Оюуны өмчийн газрын шилдэг бүтээлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно
2022.11.22

Оюуны өмчийн газрын шилдэг бүтээлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/234 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журам”-ын дагуу оюуны өмчийн газрын шилдэг бүтээл шалгаруулах сонгон шалгаруулалт эхэллээ.

НЭГ. ҮНДСЭН ЗОРИЛГО

Оюуны өмчийн газраас зарлаж буй Шилдэг бүтээлийн шалгаруулалт нь оюуны бүтээлч үйл ажиллагаа, зохиогч, шинийг санаачлагч, зохион бүтээгчийн  санаачлагыг дэмжих, хөгжүүлэхэд оршино.

ХОЁР. ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.Шилдэг бүтээлд нэр дэвшүүлэх бүтээл нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжил, байгаль орчин, хүний амьдралын чанарт нөлөө үзүүлсэн, экспортын болон дотоодын борлуулалт хийж ашиг олсон, Монгол Улсыг олон улсад сурталчилсан байх шаардлагыг хангасан байна.

2.Оюуны өмчийн бүтээл зохион бүтээж, туурвисан зохион бүтээгч, шинийг санаачлагч, уран бүтээлч, эрх эзэмшигч, эсхүл эдгээрийн хамтарсан баг энэ журмын 1-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд шилдэг бүтээлд нэр дэвшүүлнэ.

ГУРАВ. ШИЛДЭГ БҮТЭЭЛД НЭР ДЭВШҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

1. Бүтээл, түүний товч танилцуулга, шагналд нэр дэвшүүлэх болсон үндэслэл, хүсэлт

2. Бүтээлийн онолын түвшин, шинжлэх ухааны ач холбогдлын талаар тухайн салбарын 2-оос доошгүй эрдэмтэн, уран бүтээлчийн дүгнэлт; /Дүгнэлт гаргасан эрдэмтэн, уран бүтээлч ямар нэг хэлбэрээр хамтран зохиогч байж болохгүй/

3. Бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын үнэлэлт, дүгнэлт, холбогдох баримт бичиг

4. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийн гэрчилгээ, патентын хуулбар /Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлд хамаарахгүй/

5. Зохиогчийн анкет, зохиогчийн иргэний үнэмлэх, эсхүл улсын бүртгэлийн гэрчилгээ болон түүнтэй адилтгах бичиг баримтын хуулбар, ажил байдлын тодорхойлолт

6. Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан тухай судалгаа, тайлан

7. Нэр дэвшүүлж буй бүтээлээ нийтэд болон олон улсад таниулан сурталчилсан талаарх судалгаа, тайлан

8. Экспортын болон дотоодын борлуулалтын ашиг, орлогын тайлан

ДӨРӨВ. ХУГАЦАА

Шалгаруулалтад нэр дэвшүүлж буй бүтээл нь тавигдах шаардлага, журамд заасан зохих бүрдүүлэлтийг хангасан байх шаардлагатай ба материалыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүлээн авна.

Шалгарсан бүтээлд “Оюуны өмчийн газрын шилдэг бүтээл”-ийн өргөмжлөл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.

Холбоо барих утас: 11-327638

Цахим шуудангийн хаяг: ipinfo@www.ipom.mn

Шилдэг бүтээл шалгаруулах журмыг доорх холбоосоор орж харна уу

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16123488857431...

ШИНЭ МЭДЭЭ