Говийн бүсийн хэлэлцүүлэг боллоо
2022.11.23
Орон нутгийн хөгжил

Говийн бүсийн хэлэлцүүлэг боллоо

“Ногоон хөгжлийг дэмжсэн, өрсөлдөх чадвартай, экспортын баримжаатай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийн стратеги”- Говийн бүсийн хэлэлцүүлэг өнөөдөр Дундговь аймагт эхэллээ.

Хэлэлцүүлэгт Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Дорноговь аймаг, сумдын удирдлагууд, иргэдийн Хурлын төлөөлөгчид, Малчид, Фермерүүд, Хоршоод, Жижиг, дунд үйлдвэрлэгчид, НҮБ-ын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид нийт 120 гаруй төлөөлөгч оролцож байна.

Монгол Улс уул, уурхайн салбараас хэт хараат байдлаа бууруулах, эдийн засгийг төрөлжүүлэх бодлого баримталж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд ногоон эдийн засгийг дэмжсэн, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийн загварт шилжиж, илүү өрсөлдөх чадвар, бүтээмжтэй, агро-экологийн зарчмыг удирдлага болгосон хөдөө аж ахуйд суурилсан үйлдвэржилт, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хөгжих, улмаар шинэ дэвшилтэт техник технологийг зах зээлд нэвтрүүлж, байгаль орчин, нийгэм, сайн засаглалын зарчимд нийцсэн хариуцлагатай хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхийг чухалчилж байгаад хэлэлцүүлгийн зорилго оршиж байна.

ШИНЭ МЭДЭЭ