СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Худалдаа үйлчилгээний байгууллагуудын дунд нөхөрсөг спортын тэмцээн боллоо
2022.11.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Худалдаа үйлчилгээний байгууллагуудын дунд нөхөрсөг спортын тэмцээн боллоо

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн дунд спортын хоёрт төрөлт нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулжээ.

Энэхүү тэмцээн нь “Биеийн тамирын спортыг хөгжүүлэх зорилтын хүрээнд болж хамт олны чөлөөт цагийг зөв, зохистой, үр бүтээлтэй өнгөрүүлж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох идэвхийг өрнүүлэхэд чиглэв.

Тус нөхөрсөг тэмцээн худалдаа үйлчилгээний нэгжүүд нэгдэж худалдаа, нийтийн хоол, үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлал, авто үйлчилгээ зэрэг багуудын бүрэлдэхүүнтэйгээр воллейбол, дартсын төрлөөр хурд, хүч авхаалж самбайгаа сорин өрсөлдсөн юм.  Волейболын тэмцээнд 20 баг, дартсын төрөлд 14 баг оролцсон бөгөөд дараах баг тамирчид шагналт байранд шалгарчээ.

 Волейболын төрөл:

  • 1-р байр Ж.Эрхэмбаяр ахлагчтай Жем интернэшнл ХХК
  • 2-р байр М.Билэгтхүү ахлагчтай Сүү ХК
  • 3-р байр Э.Мөнхтогтох ахлагчтай Милко ХХК

Дартсын төрөл:

  • 1-р байр Ц.Одмөнх ахлагчтай Сүү ХХК
  • 2-р байр Г.Зулжаргал ахлагчтай Милко ХХК
  • 3-р байр Ж.Эрхэмбаяр ахлагчтай Жем интернэшнл ХХК

Мөн Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн ажилчдын  дунд биеийн тамирын спортыг хөгжүүлэхээс гадна холбогдох байгууллагуудад шинээр гарсан хууль тогтоомж, журмыг таниулан сурталчилах, цахим бүртгэлийг идэвхжүүлэх арга хэмжээг мөн зохион байгуулсан байна.

Нөхөрсөг тэмцээнд хүрэлцэн ирсэн үйлдвэрлэл эрхлэгч байгууллагууд  өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулан идэвх, санаачилгатай хамтран оролцсон нь сайшаалтай байлаа.

ШИНЭ МЭДЭЭ