Жижиг дунд үйлдвэрүүдэд оюуны өмчийн төсөл хэрэгжүүлнэ
2022.11.25

Жижиг дунд үйлдвэрүүдэд оюуны өмчийн төсөл хэрэгжүүлнэ

Энэ оны 7 дугаар сард Швейцарын Холбооны Улсын Женев хотод болсон Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол Улсын Оюуны өмчийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Оюуны өмчийн газар хооронд “Оюуны өмчийн салбарт иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан.

Энэ санамж бичгийн хүрээнд Оюуны өмчийн газар болон БНСУ-ын Төрийн захиргааны институтийн төлөөллүүд цахим уулзалт хийж, “Жижиг, дунд үйлдвэрийн оюуны өмчийн стратеги-бодлого” зөвлөх үйлчилгээний төслийг Монгол Улсад ирэх онд хэрэгжүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ