2022.11.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
БЗД-ийн "Монгол тэмүүлэл" сургуулийн барилгын ажил 97%-тай байна
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 133 дугаар сургуулийн өргөтгөл, “Монгол Тэмүүлэл” сургуулийн барилгын ажилтай танилцлаа.
133 дугаар сургуулийн эцэг эхийн төлөөллөөс барилгын ажлыг түргэтгэх, ашиглалтад оруулахаас хойш татаад байгаа дулааны асуудал болон, хаягжилтийг тодруулах хүсэлтийг УИХ-ын даргын нэр дээр болон байнгын хороонд хаяглан хүсэлт ирүүлсэн юм.
Иймд БШУЯ болон Нийслэлийн засаг даргын Тамгын газар, захиалагч болон гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй очиж танилцлаа.
2018-2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг ээлжиндээ 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, 320 хүүхдийн суудалтай цэцэрлэг, “Монгол Тэмүүлэл” сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 97 хувьтай байна.
Тиймээс дулааны шугамын холболтыг ирэх 7 хоног гэхэд гүйцээх, 2-р улирлын хичээл эхлэхээс өмнө барилгыг халаалттай болгох, дотор заслыг дуусгах, сургуулийн хаягийг тодорхой болгох үүрэг чиглэл өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
2023 оны улсын төсөв эцэслэн батлагдлаа
2022.11.14
Дэлхийн шинжлэх ухааны өдөр тохиож байна
2022.11.11