НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Иргэдийг мэдээллээр хангах, санал авах уулзалт хэлэлцүүлэгт 7, 31, 8, 32 дугаар хорооны иргэд хамрагдлаа
2022.11.29
Орон нутгийн хөгжил

Иргэдийг мэдээллээр хангах, санал авах уулзалт хэлэлцүүлэгт 7, 31, 8, 32 дугаар хорооны иргэд хамрагдлаа

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 74 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт 2022 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн талаар ард иргэдийг мэдээллээр хангах, 2023 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд санал авах уулзалт хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Өнөөдөр 7, 31, 8, 32 дугаар хорооны Засаг дарга нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлд гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, хороод тус бүрээс сонгогдсон төлөөлөгчид иргэдийн санал хүсэлтийг 2023 оны ажил төлөвлөгөөндөө тусгахаар ажиллав.

Мөн БГД-ийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтнүүд иргэдийг холбогдох мэдээллээр хангалаа

Баянгол дүүргийн 7-р хороо:

Тус хороо нь 7, 31-р хороо болон хуваагдсан. 7 дугаар хорооны Засаг дарга М.Хосбаяр, 31 хорооны засаг дарга Г.Ням-Очир, хорооноос ДИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй Төлөөлөгч М.Алтанцэцэг, Д.Дэлгэрбат төлөөлөгч нар иргэдэд тайлан мэдээллээ тавьж, холбогдох асуултуудад хариулт өглөө.

Тухайбал: Манай хороонд 103 дугаар байрны дээврийн асуудал,  гадна дулаалга, өнгөлгөө, СӨХ-ны ажиллагааг сайжруулах гудамж талбайг камержуулах, хүүхдийн тоглоомын талбай байгуулахад анхаарахыг хүсье гэсэн.

ДИТХ-ын Төлөөлөгч М.Алтанцэцэг: Холбогдох саналууд дээр анхаарч дүүргийн Засаг даргад уламжлан, төлөөлөгчдийн хувиар санал оруулснаа мэдэгдлээ.

ДИТХ-ын Төлөөлөгч Д.Дэлгэрбат: Цаашдаа нийтийн зориулалттай орон сууцны дээврийн засвар үйлчилгээг хаанаас хийх вэ гэдэг дээр нэгдсэн шийд, зохицуулалт байхгүй байна. “Дундын өмчлөлийн тухай хууль”-д тусгахаар яригдаж байна гэлээ.

Баянгол дүүргийн 8-р хороо

Тус хороо нь 8, 32-р хороо болон хуваагдсан. 8 дугаар хорооны Засаг даргаар Б.Нарангэрэл, 32 дугаар хорооны засаг даргаар Д.Өлзийбаяр ажилладаг.

Иргэд хорооноос ДИТХ-ын сонгогдон ажиллаж буй Төлөөлөгч Б.Батзориг, Б.Ууганцэцэг нарын ажлын тайлан мэдээг сонсч, холбогдох асуултуудад хариулт авлаа

ШИНЭ МЭДЭЭ