НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2023 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөлөө
2022.11.29
Барилга, Хот байгуулалт

2023 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөлөө

Төсвийн төслийн тооцоогоор 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 11.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.

Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр ангилан авч үзвэл хотын шуудын төсөвт 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Харин төсвийн урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу урсгал зарлагын өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан боловсруулсан байна.

ШИНЭ МЭДЭЭ