2022.12.01
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Сөүл хотын 3EN TECH компанийн захирал Чой Инсаптай уулзлаа
Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд /202211.22/ БНСУ-ын агаарын бохирдлыг бууруулах технологийн 3EN TECH компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани нь бүх төрлийн автомашин дотоод шаталтын хөдөлгүүрийн ашиглалтын хугацаанаас үл хамааран шатахуун зарцуулалтыг багасгах, байгаль орчинд ээлтэй байдлаар шатахуун зарцуулалт ашиглалтын технологи руу төвлөрч ажилладаг.
Тус технологийг моторын дотоод шаталтын хөдөлгүүрт байрлуулснаар бензин түлшний шаталтыг 15 хувиар бууруулахаас гадна түлш шаталтаас гарах утааг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой юм.
Монгол Улсын байгалийн баялаг, БНСУ-ын өндөр технологи, инновацыг хослуулан бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа бөгөөд, БНСУ-ын төр засгаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон эдийн засаг, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд онцгой анхаарч байгаагаас бидэнд суралцах зүйл их байна.
ШИНЭ МЭДЭЭ
ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03