2022.12.01
Б.Энх-Амгалан: Тендэр аваад гүйцэтгэл хийдэггүй хариуцлагагүй компаниудад ямар хариуцлага тооцох вэ
УИХ-ын өнөөдрийн /2022.12.01/ хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Ажлаа хийдэггүй, урьдчилгаагаа авчихаад алга болдог хариуцлагагүй компаниудыг яах вэ. Ийм зөндөө жишээ бий. Жил бүр барьж буй объектынхоо төслийн өртгийг нэмдэг. Долларын ханш юмны үнэ нэмэгдсэн, ажил үйлчилгээ нэмэгдсэн гэх шалтгаанаар өртгөө нэмдэг, баригдаж дуусдаггүй. Анхны өртгөөсөө 3-4 дахин өссөн барилга, обьектууд байгаа шүү дээ. Ийм хариуцлагагүй хүмүүст хэрхэн хариуцлага тооцох вэ.
Мөн өмнө нь өчнөөн тендер аваад чанаргүй ажил, үйлчилгээ явуулчихсан ардаа хэрүүл, маргаан дагуулдаг. Усны хаялгыг дутуу хийчихсэн обьект Говь-Алтай аймгийн Баян-уул суманд байна. Бороо орохоор бүх ус нь хана руугаа ордог, тоосго нь уусдаг, урсдаг. Дээвэр муу, дулаалга халаалт муутайгаас болоод өвөл ашиглахад хэцүү байдаг ийм барилга гүйцэтгэсэн нөхдүүд байгаа юм. Иймд яаж хариуцлага тооцох вэ?
Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Шагнал гардууллаа
2022.12.28
Номын нээлт боллоо
2022.12.26
Шагнал гардууллаа
2022.12.12
Урлагийн наадмын шилдгүүд тодорлоо
2022.12.06
Алтайн залуус сургалтад хамрагдлаа
2022.11.25
"Арьс амилахуй -2022" үзэсгэлэн нээгдлээ
2022.11.21
“Хүний эрхийн Оюунаа” номын нээлт боллоо
2022.11.21
Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
2022.11.08