МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.02
Улстөр

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Нөлөөллийн мэдүүлэг өгсөн үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Нэр дэвшигч дунд эмэгтэй хүн орж ирж байгаад олзуурхаж байна. Танилцуулгатай нь танилцлаа. Хууль зүйн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг явуулж та бүхнийг нэлээн чямбайруулсан байх.

Батчимэг шүүгчийн хувьд анхан, дунд шатанд улсдаа 24 жил ажилласан. Ялангуяа хөдөө орон нутагт ажиллаж туршлага хуримтлуулсан гэж харж байна.

Шүүгчийн хараат бус байдлыг хангах тал дээр хүлээлттэй байдаг. Шүүгчээр ажиллаж байсан та бүхнээс нөлөөллийн мэдүүлэг авдаг. Энэ мэдүүлгийг өгч байсан уу?

Шүүх хууль хүчний салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд 2,3 дахин ачаалалтай ажилладаг. Нийт хэдэн хувийг эмэгтэй шүүгчид эзэлж байна вэ. Энэ салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, орчин нөхцөл болон олон талд анхаарч ажиллах шаардлагатай. Энэ чиглэлээр шүүх ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Түүний асуултад нэр дэвшигчид хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ