МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.02
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Тусгай хамгаалалттай газар нутгийн эрх мэдлийг орон нутагт өгөх үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

Завхан аймаг говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт олон газруудтай. Сүүлийн жилд олон жуулчид хүлээж авч байгаа. Тэр дундаа Отгонтэнгэр орчмын бүс нутаг олны хөлд талхлагдсан. Энэ асуудлын гол нь улсын тусгай хамгаалалтад авсантай холбоотой. Улсын тусгай хамгаалалтад авсан атал БОАЖЯ-аас хяналт тавьдаггүй. Сум орон нутаг нь өөрсдөө хамгаалдаг.

Үүнээс болоод Эрдэнэхайрхан сумын нутагт оршиж буй Хар нуур, Мухартын гол олны хөлд талхлагдаж, хог шороотой байгааг БОАЖЯ-д удаа дараа хэлж буй.

Тусгай хамгаалалттай бүс нутагт аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд ямар менежментээр ажиллах вэ? Сум орон нутагт тодорхой эрх мэдэл өгөх үү. Сум нь тусгай хамгаалалттай газраа тодорхой эрх мэдэлтэйгээр хянаж, оролцож, төлбөр хураамж авах, отоглох цэг байгуулах зэргээр зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байна.

Хар нуур орчмын загас агнуурын асуудал мөн байна. Мөн тусгай хамгаалалттай газар нутаг учраас сум орон нутаг нь хяналт тавьж чадахгүй байгаа юм. үүн дээр өнөөг хүртэл газар нутгаа сахиад, аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж оролддог иргэд байгаа. Энэ иргэд зөвшөөрлөө авах гэхээр тусгай хамгаалалтын газар учраас олгодоггүй. Үүн дээр ямар зохицуулалт хийх вэ?

Дотоодын аялал, жуулчлалаа хөгжүүлнэ гэдэг. Гэвч хүмүүсээ соён гэгээрүүлэх тал дээр БОАЖЯ ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ.

 Засгийн газраас ирэх жилүүдийг “Монголд зочлох жил” болгосон. Энэ сайн. Гэхдээ ямар нэг улсад очиход тухайн улс орныг үзсэн гэх брэнд байдаг. Монгол улсын аль аймгуудын ямар үзэсгэлэнт газруудыг нэрлэх гэж байна вэ? Ийм ажлыг хийх үү.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ