2022.12.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Иргэдийн инновацийг дэмжих "MonX" хөтөлбөрийн ялагчид тодорлоо
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас анх удаа Монгол орон даяар иргэд, олон нийтийн инновацийн санаачилгыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нээлттэй инновацийн MonX хөтөлбөрийн “Demo day” буюу эцсийн шатны шалгаруулалт боллоо.
Энэ онд аймаг, нийслэлд шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлүүд байгуулагдаж, аймгуудын Боловсролын газрыг Боловсрол, шинжлэх ухааны газар болгон өөрчилсөн. Иргэдийн инновацийг дэмжих MonX хөтөлбөр нь иргэн та хаанаас ч, өөрөө зохион бүтээж, хэрэгжүүлж, мөн бусдын технологи, инновацийг бүтээлчээр, хуулийн хүрээнд оновчтой ашиглах соёлыг бүрдүүлэхэд зориулагдсан.