НОСК-аас БНСУ-ын хөрөнгө оруулагч компанийн төлөөлөлтэй  уулзлаа
2022.12.05
Барилга, Хот байгуулалт

НОСК-аас БНСУ-ын хөрөнгө оруулагч компанийн төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн Орон сууцны корпорацын удирдлагууд БНСУ-ын ВАИНХК-ийн захирал И Жэ Хун тэргүүтэй төлөөлөгчидтэй Улаанбаатар хотод орон сууцны төсөл хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар ажил хэргийн уулзалт хийлээ.

БНСУ-ын ВАИН ХК нь барилгын дахин төлөвлөлтийн чиглэлээр болон олон шинэ төслийг улсдаа амжилттай хэрэгжүүлж иржээ. Тус компани нь Улаанбаатар хотын барилга болон дахин төлөвлөлтийн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм.

Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохирлоо.

ШИНЭ МЭДЭЭ