"Загийн усны хоолой”-н төслийн бүтээн байгуулалт 69.7 хувийн гүйцэтгэлтэй байна
2022.12.05
Уул уурхай, Ашигт малтмал

"Загийн усны хоолой”-н төслийн бүтээн байгуулалт 69.7 хувийн гүйцэтгэлтэй байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Загийн усны хоолой”-н төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагын төлөөллүүдтэй санал солилцлоо.

Төслийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 69,7 хувийн гүйцэтгэлтэй ирэх оны гуравдугаар улиралд бүрэн дуусгах төлөвлөгөөтөй байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай ус хангамжийн нэг хэсгийг хангаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр ашигтай ажиллах үндсэн нөхцлийг бүрдүүлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ