СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэн хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөрүүдийг танилцуулав
2022.12.03
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэн хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөрүүдийг танилцуулав

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Сонгинохайрхан дүүргийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн хэд, хэдэн хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, нийгмийн хамгаалал зэрэг салбар хоорондын уялдаа холбоог хангаж, иргэд, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг шийдвэрлэхийг чухалчлан ажиллах аж.

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын зүгээс 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэн хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөрүүдийг танилцуулав.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлж стандартыг хангуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих боломжтой Баянхошуу амбулатори болон Улсын жишиг нэгдсэн эмнэлэгтэй боллоо.
  • Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг шинээр баригдаж байна.
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 9 дүгээр сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай анги нээлээ. Японы хүүхдийг ивээх сангийн JICA START төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш боловсон хүчнийг бэлтгэж байна.
  • Дүүргийн хэмжээнд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан анхааруулах дуут дохиог зургаан байршилд нийт 12 ширхгийг байршууллаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-ийг 43 хороо тус бүрт хорооны Засаг даргын захирамжаар байгуулагдаж, 3 зорилтын хүрээнд 42 ажил төлөвлөн ажиллаж байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн анхны уулзалт зохион байгуулагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Оёдлын инкубаци төв”-ийг шинээр байгууллаа.
  • Захидал, брайль үсгэн тайлан, санал асуулгын хуудсыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэж ажиллалаа.
  • 43 хороонд байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах 5 удаагийн сургалтаар нийт 600-аад хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдээ асарч буй эцэг эх, асран хамгаалагчдыг хамруулан ажиллав.
  • “World share” Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас 1600 ширхэг хувцасны тусламжийг үзүүллээ.
  • “Holt International” Олон улсын байгууллагаас хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийг чадавхжуулж, зориулалтын хооллолтын хэрэгслийн комны дэмжлэг үзүүллээ.
  • Харааны бэрхшээлтэй иргэдийн цахим мэдээллийн орчныг хүртээмжтэй болгох төрийн үйлчилгээ үзүүлдэг 8 байгууллагад “NVDA” буюу дэлгэц уншигч программыг суурилууллаа.
  • “ХОЛТ” Олон улсын хүүхдийн байгууллагын санхүүжилтээр  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг  засварлан тохижуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд таатай, хүртээмжтэй орчинг бүрдүүлэв
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, бусад хууль эрх зүйн талаарх мэдээллийг хүргэлээ
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын “Нийгмийн оролцоог нэмэгдүүлье” арга хэмжээг зохион байгуулж, нийт 150 гаруй иргэнийг хамруулсан.
  • Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хөгжлийн бэрхшээлтэй  1012 хүүхдэд гарын бэлэг гардууллаа.
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах үндэсний төв”-тэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бяцхан гэрэл 5” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
  • Хөгжлийн бэрхшээлтэй 250 гаруй хүүхдийг нарийн мэргэжлийн Сэтгэц, Арьс харшил, Шүд, Хүүхдийн эмчийн үзлэг оношилгоог амралтын өдрүүдэд, оочир дараалалгүй хүргэлээ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих “Эрхээ эдэлье ирээдүйгээ бэлдье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн насны жирэмслэхэд хүндрэл гарч болзошгүй эрсдэлтэй бүлгийн 5632 эмэгтэйд 2 удаагийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж жирэмслэлтээс сэргийлэх аргыг хэрэглүүллээ.
  • Дүүргийн Эрүүл мэндийн төвийг ургийн гажиг оношлох аппараттай боллоо
  • Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж, давхардсан тоогоор дүүргийн хэмжээнд 18-аас дээш насны 11168 иргэн хамрагдсанаас, хөгжлийн бэрхшээлтэй 967 иргэнийг хамруулаад байна.
  • Байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гэрийн үзлэг оношилгоо, эмчилгээг давхардсан тоогоор 26358 удаагийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
  • Эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч, сэтгэл засалчийн үзлэг, зөвлөгөөнд 1236 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдсан байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний гэр бүлийн гишүүдэд сэргээн засах арга барилыг эзэмшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын зөв дадал эзэмшүүлэх сургалтыг давхардсан тоогоор 43 хорооны 17563 иргэнийг 16 удаагийн сургалтаар мэдээлэл хүргэж ажиллалаа.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үйлчлүүлэхэд тухтай байлгахаар чийрэгжүүлэлтийн кабинет болон сэргээн засах өрөөг засварлаж тоног төхөөрөмжөө сайжрууллаа.(Эрүүл мэндийн төв)
  • Эрүүл мэндийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүний өвөрмөц хэрэгцээнд нийцсэн ээлтэй тусламж үйлчилгээг бий болголоо
  • Хөтөч эмчийг дохионы хэлний сургалтад хамруулан ярианы бэрхшээлтэй иргэдэд хүндрэлгүй тусламж үйлчилгээг чиглүүлж байна
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд борлуулалтын дэмжлэг үзүүлж ажиллалаа
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "БИ БҮГДИЙГ ЧАДНА" өдөрлөгт иргэдээ хамрууллаа
  • “Хамтдаа хөдөлмөрлөе хамтдаа хөгжье” нэгдсэн өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэнийг хамрууллаа
  • Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, Эрэгтэйчүүд хөгжлийн төвөөр дамжуулан 40-өөс дээш насны ажилгүй зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэдийг мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамруулж, ажиллах боломжоор хангах, борлуулалтын дэмжлэг үзүүлж байна
  • Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт  51 иргэн, 320 сая төгрөг, Аж ахуй эрхлэлтийн сургалтад 155 иргэн, Ажил олгогчийг дэмжих үйлчилгээнд- 2 ААН, 5.040.000 төгрөг, Түрээсийн дэмжлэгт  13 иргэнд, 15.6 сая төгрөгийн тусламж үзүүллээ
  • Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар нэг удаагийн буцалтгүй тусламжид Хөгжлийн бэрхшээлтэй 34 иргэнд  17 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэн ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ