НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Иргэдийг мэдээллээр хангах, санал авах уулзалт хэлэлцүүлэгт БГД-ийн 16 дугаар хорооны иргэд хамрагдлаа
2022.12.03
Орон нутгийн хөгжил

Иргэдийг мэдээллээр хангах, санал авах уулзалт хэлэлцүүлэгт БГД-ийн 16 дугаар хорооны иргэд хамрагдлаа

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 74 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт 2022 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн талаар ард иргэдийг мэдээллээр хангах, 2023 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд санал авах уулзалт хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Өчигдөр /2022-12-03/ 6 дугаар хорооноос Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  сонгогдсон Төлөөлөгч Д.Жаргалсүрэн, хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Булгантамир нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлд гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, төлөөлөгч иргэдийн санал хүсэлтийг 2023 оны ажил төлөвлөгөөндөө тусгахаар ажиллав.

Түүнчлэн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-эрдэнэ, мэргэжилтэн Г.Нямсүрэн, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн Хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан Ахлах мэргэжилтэн Ч.Ганхуяг нар иргэдэд мэдээлэл өглөө.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Төлөөлөгч Д.Жаргалсүрэн:

”Тус хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар УИХ-н гишүүн Х.Ганхуягийн санаачлагаар Гандантэгчилэн хийдийн баруун урд хэсэг Орхоны 2,3,4,5,6,7 дугаар гудамж, тус хэсгийн 18 айл өрх төвийн шугам сүлжээнд холбогдсон. Цаашид Орхоны бусад гудамж, туул гудамж талруу шугам сүлжээнд холбох, зам гэрэлтүүлэг, тохижилтын ажил хийгдэнэ. Хороон дээр хогны асуудал хүндрэлтэй байдаг. Үүнд анхаарч ажиллана. Цаашид бид хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллахаар ярьж төлөвлөж байна” гэдэг мэдээллийг өглөө.

Хорооны иргэд:

Боса дэлгүүрийн урд талын замыг засч арчлах, Гандан орчмын тагтаа устгах, голын замын гэрэлтүүлгийг өдрийн цагаар унтраах шаардлагатай байгаа талаар саналуудыг гаргалаа. Мөн иргэн н.Алтангэрэл, хорооны Ахмадын салбар зөвлөлийн дарга С.Мандахбаяр нар Д.Жаргалсүрэн төлөөлөгчид талархал илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ