С.Одонтуяа: Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан
2022.12.05
Улстөр

С.Одонтуяа: Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж, хэлэлцсэн дөрвөн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.

 АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “ Улс оронд хулгай нүүрлээд байна. Эрх баригч МАН бүрэн потенциалаа шавхаж байна. АН-ын бүлгээс Ерөнхий сайдад нүүрсний хулгайтай холбоотой мэдээллээ ил тод болго гэсэн шаардлага хүргүүлсэн. ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигч бол Монголын нийт иргэд. Гэтэл хувьцаа эзэмшигчдээс нь мэдээллээ нуух нь байж боломгүй юм. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Монгол Улсаа өрийн дарамтгүй улс болгоно, иргэдийнхээ орлогыг 2 дахин нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна хэмээн амалсан ч энэ олон зүйл заалт нь биелсэнгүй. Эдгээр амлалт биелэхгүй байгаагийн цаад шалтгааны нэг нь нүүрсний хулгай юм. Нүүрс нь хилээр гардаг ч мөнгө нь орж ирэхгүй байхад өр нэмэгдэж, иргэдийн орлого буурч, ядуурлын түвшин өснө. Нүүрсний хулгай гэдэг зүйлийг үнэндээ эрх баригчид илчилсэн хэрэг биш юм.

 Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас өнгөрсөн есдүгээр гаргасан тайлан илтгэлд “Монгол Улсаас гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ буцаж орж буй мөнгөн дүнтэй нийцэхгүй байна. Энэ тал дээр арга хэмжээ авахыг сануулж, ирэх оны онцлох цэг чинь энэхүү асуудал мөн” хэмээн анх анхааруулсан юм. Төсөв давамгайлсан, төрийн өмчит компани давамгайлсан, уул уурхай давамгайлсан эдийн засаг чинь буруу зам руу хөтөлж байна шүү гэсэн сануулгыг бид өмнө нь ч өгсөөр ирсэн” гэв.

 УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Өнөөдөр нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийе гэсэн шаардлагыг УИХ-ын гишүүдээс гаргасан. Үүнд манай бүлгийн 7 гишүүн гарын үсэг зурсан. Манай Д.Бат-Эрдэнэ гишүүн ч гарын үсэг зурсан. Сүүлийн үед Хөгжлийн банкны болоод нүүрсний хулгайн асуудлыг АН руу чихэж байгаа тул эдгээр асуудлыг илчлэхэд бид манлайлан оролцоно. Олон улсын валютын сан анх энэ хулгайг илрүүлсэн болохоос МАН сайндаа илрүүлсэн юм биш. Нүүрсний хулгайг бол мафижсан сүлжээгээр хийсэн.Асар их нүүрсний нөөцтэй бид эрчим хүчний хомсдолд орох тухай ярьж байгааг анхааралдаа авах нь чухал"  хэмээн ярилаа.

ШИНЭ МЭДЭЭ