51261333
munkhbaatar@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2025
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Жиргэх
2022.12.06
Орон нутгийн хөгжил
Жаргалант сумын хөнжил баг юнителийн 4G сүлжээнд холбогдлоо
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжил багийн Ховсын оройд үүрэн холбооны дахин дамжуулах станц баригдаж, Юнителийн 4G сүлжээ нэвтэрлээ.
Өнгөрсөн жил Жаргалант сумын Цэцүүх багийн Цагаан уул, Цагаанбургас багийн Ганц модны дух хэмээх газрууд Юнителийн 4G сүлжээнд холбогдож, сумын төвийн зүүн талд Овоот толгойд 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээний өргөтгөлийн ажил хийгдсэн юм.Манай улсад үүрэн холбооны 4 компани үйл ажиллагаа явуулдаг хэдий ч гар утасны сүлжээ хөдөө, орон нутгийн алслагдсан сум, багуудад төдийлөн тэгш хүртээмжтэй байж чадахгүй байгаа юм. Энэхүү байдлыг сайжруулах зорилгоор үе шаттай ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.
Хөвсгөл аймагт өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны салбарт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим үйлчилгээний төвийн байр, өндөр хурдны шилэн кабел, үүрэн холбооны 3G, 4G сүлжээ болон дахин дамжуулах станцуудыг барьж ашиглалтад оруулаад байна. Мөн Цагаан-Уул, Тариалан сумдыг Монголын цахилгаан холбоо ХХК-ийн цахим сумын төв төсөлд хамруулж айл өрхүүдийг IPTV-н гурвалсан үйлчилгээнд холбоод байна. Цаашид ч хөдөөгийн алслагдсан багийн иргэдийнхээ цаг алдалгүй мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх үүднээс үүрэн холбооны дахин дамжуулах станцуудыг сүлжээ нэвтрээгүй газруудад оруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү дахин дамжуулах станц ашиглалтад орсноор тухайн багийн иргэд төдийгүй тус бүс нутагт хамаарах алслагдсан сум, багийн малчин иргэд харилцаа холбооны сүлжээнд холбогдох боломж бүрдэж байгаа юм. Үүрэн холбооны сүлжээ нэвтэрснээр 4G технологиор интернэтэд холбогдон дэлхийн өнцөг булан бүрт байгаа ах, дүү хамаатан садантайгаа шууд холбогдох, хүүхдүүд цахимаар хичээл номоо хийх, цаг агаарын мэдээ, мал мах, түүхий эдийн ханш гээд хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.
2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тариалан сумын Ар тархи багийн Цоройдгийн орой, Их-Уул сумын Мандал багийн Баян-Өндөр уул, Цэцэрлэг сумын Зуунмод багийн Шивээтийн зоо гэх газруудад үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх ажил хийгдэж байгаа бөгөөд 2023 оны эхээр ашиглалтад орох юм.
ШИНЭ
МЭДЭЭ
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
2023.12.09
Хүний эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах бодлого, хэрэгжилт тасралтгүй үргэлжилж байх ёстой
2023.12.08
Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариу сонслоо
2023.12.08
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ОХУ-ын Москва мужийн Элэг судлалын институцийн дарга Павел Олегович Богомоловыг хүлээн авч уулзлаа
2023.12.07
БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2023.12.04
Л.Мөнхбаатар: Шүүх байгуулахдаа иргэдэд ойр, чирэгдэлгүй, хүртээмжтэй байх гэсэн үндсэн зарчмыг баримтлах хэрэгтэй!
2023.12.01
"Шинэ хөдөө" төсөл үргэлжлэн хэрэгжинэ
2023.11.20
Л.Мөнхбаатар: Хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс нэр дэвшиж байна
2023.11.16
Хөвсгөл аймагт 447,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл арга хэмжээ хэрэгжинэ
2023.11.13
Хүний эрхийн “дайсан” нь авлига, өмч, боловсролын тэгш бус байдал гэж дүгнэлээ
2023.11.10
Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа
2023.11.05
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2023.10.27
Л.Мөнхбаатар: Цагдан хорих, баривчлах ажлыг хэрэгжүүлэх дагнасан, мэргэшсэн шүүхтэй болох боломжтой юу?
2023.10.26
Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга Кеннет Г.Форшлундтай уулзлаа
2023.10.23
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нарын гишүүд Шведийн Хаант Улсын Риксдагт (парламент) албан ёсны айлчлал хийж байна
2023.10.20
Орон нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцож холбогдох арга хэмжээг авахаар боллоо
2023.10.06
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллалаа
2023.10.04
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
2023.09.29
Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хуралдаан боллоо
2023.09.26
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин манай улсад хүрэлцэн ирлээ
2023.09.23