МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав
2022.12.09
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2022.12.07/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа "Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

Байнгын хороо 12 дугаар сард Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Газрын багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гэрийн тэжээвэр амьтны тухай анхдагч хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Дараа нь Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Геодези, зураг зүйн салбар нь улсын хил,

нутаг дэвсгэрийн хэмжээ, газрын гадаргын бодит байдал болон түүн дээрх объектуудыг геодезийн өндөр нарийвчлал бүхий хэмжил зүйгээр зураглаж, байрлалд суурилсан орон зайн болон газрын зургийн тоон мэдээллээр, газрын харилцаа, байгаль орчин, хөдөө аж ахуй, хот байгуулалт, барилга, эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудыг ханган, улс орны батлан хамгаалах аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцлов.


Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг, 32 зүйлтэй бөгөөд геодези, зураг зүйн үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэл, тооцоотойгоор хийгддэг нарийн мэргэжпийн үйл ажиллагаа учраас шинэ техник, технологийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэх, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн институцийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн өөрчлөлт, холбогдох хууль тогтоомжид орсон өөрчлөлт, шинэчлэлтийг тусгах болон уг хуульд олон удаагийн нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлага үүсээд байна гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Шинэчилсэн хуулийн төслөөр салбарт баримтлах зарчмыг тодорхойлон, геодези зураг зүйн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, хэрэглээ тавигдах шаардлага, Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх, төрийн болон төрийн бус байгууллага, захиалагч, иргэн, хуулийн этгээдүүдийн чиг үүрэг, оролцооны зохицуулалтыг нарийвчлан тогтоож, геодези зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг шинээр батлагдсан Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн тусгасан. Мөн геодези зураг зүйн ажилд магадлал, магадлан хэмжилт, захиалагчийн техникийн хяналт, зөвлөх үйлчилгээ, салбарын даатгал, норм, нормативын асуудлыг шинээр тусган, бусад салбарт хийгдэж буй геодези зураг зүйн ажлыг нэгдсэн арга зүйгээр хангах, үр дүнг сайжруулах, газрын зургийг үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системээр дамжуулан хэрэглэгчдэд түгээх, улмаар салбар бүрийн оролцоотойгоор газрын зургийн шинэчлэлийг тогтмол хөтлөх тогтолцоог бүрдүүлэх зохицуулалтуудыг тусгасныг салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, түүхэн цаг үеүдэд тухайн сум, баг, хороо ямар хэмжээний газар нутагтай байсныг харгалзан үзэж, газрын цэгийг нь тооцож явна гэсэн зарчмын ойлголтыг хуулийн төсөлд тусгах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хуулийн төсөл батлагдахаар хилийн цэсүүдээ солбилцжуулах асуудалд ул суурьтай хандаж, ажиллахыг анхааруулав.

Ингээд Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуралдааны төгсгөлд "Ажлын хэсгийн удирдамж батлах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0078
Controller Execution Time ( User Module / Page )  0.4874
Total Execution Time  0.4952
  GET DATA  
$_GET['id']   11136
$_GET['year']   2022
  MEMORY USAGE  
1,756,920 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/87606
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11136' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11136' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11136 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11136'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11136' 
0.0006   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2022) AND `user_id` =  11136
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2022 between start and end AND `user_id` = 11136 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11136' 
0.1361   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '87606' 
0.3313   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11136 OR `map`.`user_id` = 11136) AND YEAR(publishdate) <= 2022 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)