“Аж үйлдвэрийн өмчийн хайлтын арга хэрэгсэл стратеги” сургалт болжээ
2022.12.09

“Аж үйлдвэрийн өмчийн хайлтын арга хэрэгсэл стратеги” сургалт болжээ

Оюуны өмчийн газраас "TISC" хөтөлбөрийн хүрээнд “Аж үйлдвэрийн өмчийн хайлтын арга хэрэгсэл стратеги” сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтад их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагын дэргэдэх Технологи, инноваци дэмжих төв/ТИСК/-ийн албан хаагчид оролцсон юм.

Сургалтаар ТИСК-ийг дэмжих ДОӨБ-ын үйл ажиллагаа болон Монгол Улс дахь ТИСК-ийн үйл ажиллагаа, Патентын мэдээллийн үнэ цэнэ, Патентын хайлтын арга хэрэгсэл, хайлт хийх стратеги, Барааны тэмдгийн хайлтын арга хэрэгсэл, хайлт хийх стратеги, Бүтээгдэхүүний загварын хайлтын арга хэрэгсэл, хайлт хийх стратеги, ТИСК-МУИС сайн туршлага сэдвүүдээр мэдээлэл өгөв.

ШИНЭ МЭДЭЭ