2022.12.12
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Үр дүнд суурилсан төлөвлөлтөөр боловсролын салбарын дунд шатанд саармагждаг хэрэгжилтийн алдааг засна
Боловсролын салбарын бодлого, төлөвлөлт дунд шатанд саармагжих, ойлголтын зөрүүгээс үүдэлтэй хэрэгжилтийн алдаа гарах тохиолдлууд олон.
Тиймээс энэ байдлыг засах, үр дүнд суурилсан төлөвлөгөө, төсөв боловсруулах чадавхыг сайжруулахад сургалт, дадлагын ач холбогдол оршиж байгаа.
Тус сургалтад 21 аймаг, 9 дүүргийн боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд болон төсвийн мэргэжилтнүүд “Үр дүнд суурилсан бодлогын төлөвлөлт, арга зүй” сэдэвт сургалтад хамрагдлаа.
- Боловсрол шинжлэх ухааны салбарын 2023 онд баримтлах бодлого, хүрэх үр дүн,
- 2023 оны төсөв болон анхаарах асуудлууд,
- Байгууллагын гүйцэтгэл үр дүнгийн үнэлгээ,
- Боловсролын салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр,
- Монгол Улсын 5 жилийн үндсэн чиглэл,
- Үр дүнд суурилсан төлөвлөлтийн онол, арга зүй зэрэг сэдвийн хүрээнд боллоо.