2022.12.12
Орон нутгийн хөгжил
Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд ахмадуудыг шагнав
Монгол улс түүхэн хөгжлийнхөө явцад засаг захиргааны хуваарийг зохион байгуулж, нийгмийн өөрчлөлт, үйл явцтай уялдуулан улам боловсронгуй болгон хуульчилж хэрэгжүүлсээр ирсэн.
1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан шинэ Үндсэн хуульд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулахаар хуульчлагдаж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг байгууллага бий болсноос хойш 30 жил өнгөрч байна.
Монгол улсад нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад ажиллаж байсан ахмадуудыг төрийн дээд одон медалиар шагналаа.
- Даваагийн Сүхбаатар -ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ
- Жамбалын Цэрмаа - АЛТАН ГАДАС ОДОН
- Цэсэнжавын Мөнхтогоо – ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН
- Дамбийн Чулуунбаатар – ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН
- Бандийн Мягмаржав – ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫУЛААН ТУГИЙН ОДОН
- Батын Билэгээ – ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫУЛААН ТУГИЙН ОДОН-оор шагнагдлаа.
Баяр хүргэж, амжилт хүсье.
ШИНЭ МЭДЭЭ
ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
САЙНШАНД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.05.04
Замын-Үүд суманд ажиллаж байна
2024.05.03