2022.12.13
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Одонтуяа: СТӨ-ний нэг давхрыг нээхийг шаардаж байна. Иргэдийн үгээ хэлэх нөхцлийг бүрдүүлэх ёстой

Нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг жаардсан иргэдийн жагсаал арав дах өдрөө үргэлжилж байна. Тэгвэл УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа жагсаалд оролцож буй иргэдтэй уулзлаа.

Тэрбээр "Жагсагчдын эрхийг хангах асуудлыг онцгой анхааръя гэсэн. Энд хүмүүс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байна. Ганц нүүрсний хулгайн хэрэг биш ард түмний амьдрал хүндэрсэн учраас тэсрэлт хийж байна. Энэ хүмүүсийн үгээ хэлэх нөхцлийг нь бүрдүүлэх ёстой. Ардчилсан намын бүлгийн зүгээс СТӨ-г нээхийг шаардаж байна. СТӨ-ний нэг давхрыг нээвэл даарсан хүмүүс орж дулаацна, хоол унд иднэ, бие засах гэх мэтээр анхан шатны хүний эрхээ эдлэх юм шүү. Маш олон ээж, эмэгтэйчүүд ирж жагсаж байгаа учраас санаа зовж байна. Ер нь нүүрсний хулгайтай эвлэрэхгүй. Засгийн газар хариуцлагаа 100 хувь хүлээх ёстой. Энэ бол ардчилал бүдгэрсний гайгаар эрх баригчид даварсан үйлдэл юм. Парламентад тэнцвэртэй хувь эзэлдэг, Ардчилсан намын тамга, тэмдгээр тоглоогүй бол байдлыг дор, дор нь засаад явах боломж байсан байх. Нэг нам олонхоороо олон удаа засаглахын гайг ард түмэн амсаж байна. Тиймээс үүнд дуу хоолойгоо хүргэнэ" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ