Сүхбаатар дүүрэг Виржиниа мужын Фэйрбакс хоттой хамтран ажиллана
2022.12.13
Гадаад харилцаа

Сүхбаатар дүүрэг Виржиниа мужын Фэйрбакс хоттой хамтран ажиллана

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг Америкын Нэгдсэн Улсын Виржиниа мужын Фэйрбакс хоттой албан ёсоор хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд;
1. Сурагч, Оюутан солилцоо
2.Багш, эмч солилцоо
3. Нутгийн захиргааны албан хаагчдыг харилцан туршлага судлуулах сургалтанд хамруулах бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ хотын захирагч Давид Л. Мэеэр, Хотын зөвлөлийн гишүүн хатагтай Со Пи Лим нар илэрхийллээ.

Энэ ташрамд уг уулзалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ө. Батбаяр болон түүний багийн хамт олонд талархал илэрхийлье. Бид холбогдох хуулийн дагуу гадаад хэргийн нэг цонхны бодлогыг баримталж Гадаад хэргийн яамнаас чиглэл зөвлөмж аван уг албан томилолтыг хийсэн билээ.

Фэйрбакс хот нь АНУ-даа амьдрахад ээлтэй хотын жагсаалтанд тогтмол эрэмблэгддэг Жорж Масоны их сургууль байрладаг нэр хүнд бүхий хот юм.

ШИНЭ МЭДЭЭ