УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүд "Эрдэнэс тавантолгой" ХК-д ажиллав
2022.12.14
Уул уурхай, Ашигт малтмал

УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүд "Эрдэнэс тавантолгой" ХК-д ажиллав

Нүүрсний асуудлыг шалгах УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Н.Наранбаатар, Б.Бейсен, Т.Доржханд нар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллалаа. /2022-12-13/

Ажлын хэсгийн гишүүдэд Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Засгийн газрын 362 дугаарын тогтоолын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцууллаа.

Компанийн үйл ажиллагаа тэр тундаа нүүрс олборлох, тээвэрлэх, худалдан борлуулахтай холбоотой бүхий л мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгож, Засгийн газрын 449 дүгээр тогтоолын хүрээнд төрийн нууцад хамаарах гэрээнүүдийг нууцаас гаргаж олон нийтэд ил болгосон. Цаашид нүүрс худалдан борлуулах ажлыг цахим, биржээр дамжуулан хил үнээр худалдаалахаар бэлтгэл хангаж байгаа гэдгийг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат онцоллоо.

Нүүрсний асуудлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооны гишүүд ил болгосон нууцын зэрэглэлтэй гэрээний талаар асууж тодрууллаа.

Мөн энэ сарын 21-ний лхагва гарагт Нүүрсний асуудлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол зохион байгуулж илүү дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд өгөх асуудлаар ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ