2022.12.15
Хууль, эрх зүй
Б.Баярсайхан: Хууль, шүүхийн байгууллагат итгэх иргэдийн итгэл аль түвшинд байна вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б. Баярсайхан:
Энэ хуулийг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн болсноосоо хойш бүх салбарт байгаа авлига хээл хахуулийн асуудлыг их ярьж байгаа гишүүдийн нэг. Гэхдээ төдийлөн арга хэмжээ үүн дээр гарахгүй байгаа. Хөгжлийн гацаа бол ёс суртахууны доройтол эцсийн цэг дээрээ хүрч, ард түмний бухимдал ийм болж байна. Үүнийг сайн цагийн эхлэл гэж харж байгаа. Яр шарх нь ил гараад эдгэрэх дохио гэж харж байна. Өнөөдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл алдагдсан. Тэнд байгаа авлига нэмэгдэж магадгүй. Өнөөдрийн хууль хэлэлцэж байхад хүний эрхийн байгууллагаас төлөөлөл байх ёстой гэж харж байна. Хуулийн 22.8 дугаар зүйлд яагаад хүндрүүлэх зүйл заалт орж ирээгүй вэ. УИХ-ын гишүүдийн тодорхой албан тушаалд томилсон олон хүмүүс хулгай хийгээд болдог байсан учраас ийм сүлжээ бий болсон.
Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.