2022.12.16
Гадаад харилцаа
Х.Нямбаатар: Хуулийн төслийг дэмжиж байгаа
УИХ-ын /2022,12,16/-ны өдрийн ээлжит чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан хуулийн төсөл байгаа юм. Тэрээр өмнө нь Гадаадын иргэн харьяатын байгууллагыг амжилттай удирдан ажиллаж байсан. Гадаадын иргэн харьяатын байгууллага, Хил хамгаалах байгууллага нь мэдээллийн технологийн салбарт дундын мэдээллийн сантай явж байгаа. Энэхүү санг цаашид зайлшгүй шинэчлэх шаардлагатай.
Гадаадын иргэн харьяатын байгууллага нь дэлхийн 100-аад улсад цахим виз нэвтрүүлэх ажил амжилттай явж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оныг Монгол Улсад айлчлах жил болгон зарласантай холбогдуулаад Гадаадын иргэн харьяатын байгууллага цаашид аюулгүй байдал, цахим шинэчлэл талдаа тодорхой ажлуудыг хийх шаардлагатай байгаа юм.
Энэ саналыг байнгын хороон дээр Ц.Мөнх-Оргил гэсэн гишүүд санал гаргаад, энэ саналыг дэмжээд явсан юм. Тиймээс энэхүү хуулийн төслийг дэмжээд өгөхийг гишүүдээсээ хүсэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Х.Нямбаатар: Хуулийн төслийг дэмжиж байгаа
2022.12.16
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
2022.12.15