Улаанбаатар хотод 2023 оноос скүүтэр түрээсийн үйлчилгээг нэвтрүүлнэ
2022.12.19
Барилга, Хот байгуулалт

Улаанбаатар хотод 2023 оноос скүүтэр түрээсийн үйлчилгээг нэвтрүүлнэ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран скүүтэр түрээсийн үйлчилгээг 2023 оны хавраас нэвтрүүлэх гэж байна.

Үүнтэй холбогдуулан НЗДТГ, “Евро-хан” ХХК, “Нордик кристал стар” ХХК хамтран ажиллах гэрээг байгууллаа. /2022-12-18/ Гэрээний хүрээнд 2023-2024 онд нийт 1000 ширхэг цахилгаан скүүтэр оруулж ирэх юм.

Энхтайвны өргөн чөлөө болон Чингисийн өргөн чөлөөний дагуу скүүтрийн зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Иргэд тус зогсоол дээрээс аппликейшн уншуулан, төлбөр төлсний дараа ашиглах аж.

ШИНЭ МЭДЭЭ