Х.Нямбаатар: Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэсэн
2022.12.19
Хууль, эрх зүй

Х.Нямбаатар: Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэсэн

Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр: "Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулиар УИХ-ын гишүүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдан оролцож, яллагдагчаар татагдсан цагаас эхлээд ажиллагааг тасалдуулахгүй явуулах үүрэг хүлээнэ. Энэ үйл ажиллагаанд саад учруулж байгаа тохиолдолд улсын ерөнхий прокурор УИХ-д тус үйл ажиллагаанд татагдсан нэр бүхий гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдана. Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан тогтоол батлагдсан. Арванхоёрдугаар сарын 18-ний өдөр Сөүлийн чиглэлд нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргаж,  эмчлүүлэх шаардлагатай гэсэн эрүүл мэндийн бичиг баримтаа нотолж, түүнийг мөрдөгч нь хүлээн авч, таслан сэргийлэх арга хэмжээний хувийн баталгаа гаргуулж явсан гэж ойлгосон" гэв.

ШИНЭ МЭДЭЭ