Сургууль, цэцэрлэгийн орчинд шатахуун түгээх станц байрлах ёсгүй
2022.12.19
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Сургууль, цэцэрлэгийн орчинд шатахуун түгээх станц байрлах ёсгүй

Нийслэлийн БЗД-ийн ЕБС 14 дүгээр дунд сургуультай тулгаж ШТС барьсан байдалтай байна. Энэ бол тоглоом биш, аюултай бүс.

Шатахуун түгээх станц нь ямар нэг объектоос дор хаяж 500 метр хол байх ёстой. Цаашилбал сургууль, цэцэрлэгийн байгууламжаас бүр ч хол байх учиртай юм.

Газар олголт, зөвшөөрөл олгодог нь ч тэр, бизнес хийж байгаа нь ч тэр хүүхдүүдэд ээлтэй байхаар бодолцож, хаана юу барихаа бодолцож үзэх ёстой.

Тиймээс бид эдгээр газруудаа нэгтгэж, цэгцлэх шаардалага үүсээд байна. Саяхан бүх сургууль, цэцэрлэгийн газрын тооллогыг хийж, хил хязгаарыг нь тогтоолгож, баталгаажуулсан. Цаашид сургууль, цэцэрлэгийн ойролцоо байрлаж байгаа ШТС-ын жагсаалтыг гаргаж, нэг мөр цэгцлэх шаардлагатай байна.

ШИНЭ МЭДЭЭ