“Medle” анхны цахим сургуулийн багш нарт компьютер гардуулав
2022.12.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Medle” анхны цахим сургуулийн багш нарт компьютер гардуулав

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Medle” анхны цахим сургуулийн багш нарт компьютер, тоног төхөөрөмж гардуулан өглөө.

Хүүхэд бүрд чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэй олгох зорилготой цахим сургуулийн багш нар ийнхүү хичээлийн хамгийн чухал хэрэглэгдэхүүн болох тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Өнөөдрийн байдлаар цахим сургуульд 21 аймаг, 9 дүүрэг 499 сургуулийн 10 дугаар ангийн 10 мянга гаруй сурагч суралцаж байна. Нийт 148 багш 16 судлагдахууныг зааж байгаа юм. 

Цаашид 10-12 дугаар ангийн сурагчдыг бүрэн хамруулахын зэрэгцээ хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд “Монгол хэл, соёлын хөтөлбөр”-ийг цахим сургалтаар эзэмшүүлж, ерөнхий боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг дүйцүүлэн авах боломжоор хангана.   

Боловсролын салбарын шинэчлэлийн үндэс болсон цахим шилжилтийн анхны сургуулийн багш нарт хичээл, сургалтын өндөр амжилтыг Боловсрол, шинжлэх ухааны сайд хүслээ.

 

ШИНЭ МЭДЭЭ