МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Батжаргал: Технологид тохирохгүй хүдрийн овоолго бол хог хаягдал биш
2022.12.20
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ж.Батжаргал: Технологид тохирохгүй хүдрийн овоолго бол хог хаягдал биш

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.12.20/ хуралдаанаар  ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч Т.Аубакир хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас ““Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, төслийн зохицуулалтын хэрэгжих боломжийн талаарх дүгнэлтийг гарган Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд ирүүлсэн байна.

Дээрх дүгнэлтэд “Тогтоолын төслийн 1 дэх заалтад Үндсэн хуулийн заалтыг үндэслэл болгохоор тусгасан нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт нийцэхгүй байгаа, мөн төслийн тэмдэглэх хэсэгт “Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийг дурдсан нь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлах талаарх буюу төсөлд тусгасан асуудалтай холбоогүй зохицуулалт байх тул дахин нягталж, өөрчлөх нь зүйтэй" гэж үзсэн байна.

Мөн эрх зүйн дүгнэлтэд "төсөл нь Улсын Их Хурлын тогтоол хэлбэртэй байгаа нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болохоор заасантай нийцэхгүй байгаа бөгөөд Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт хуульд заасан тохиолдолд төр компанийн үүсгэн байгуулагч, эсхүл хувьцаа эзэмшигч байж болохоор, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.6-д заасанчлан хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн орлогыг аль нэг этгээд, эсхүл үйл ажиллагаанд тусгайлан оноохгүй байх зарчмын дагуу төсөв хуваарилах шийдвэрийг гаргахад Улсын Их Хурлын тогтоолоор бус хуулиар зохицуулах нь зүйтэй’’ талаар тусгажээ.

Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж, хуралдаанд оролцсон ажлын хэсгийн гишүүдийн олонх нь “"Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.23 дахь хэсэгт заасныг үндэслэн хууль санаачлагчид буцаах нь зүйтэй" гэж үзлээ хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: "Бидний яриад байгаа технологид тохирохгүй хүдрийн овоолго бол хог хаягдал биш. Яах аргагүй тухайн үйлдвэрийн байгуулсан, технологид нь таарч өгөхгүй байгаа баялаг. Манайхан үүсмэл орд гэж нэрлэсэн юм билээ. Одоо үүнийг ашиглуулахын тулд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах ёстой гэж бодож байна. Бий болчихсон зүйлийг ашиглаж, түүний хамт кластеруудыг нь бий болгомоор байна. “Эрдэнэт” өөрөө эцсийн бүтээгдэхүүн хийж чадахгүй л байгаа юм бол тэрхүү баяжмал дээр тулгуурласан цэвэр зэс үйлдвэрлэдэг, утсаа үйлдвэрлэдэг, цахим хэрэгслүүдийн чип үйлдвэрлэдэг үйлдвэрийг хөгжүүлж яагаад болохгүй гэж. Үйлдвэрийн технологи дээр суурилсан дараагийн дамжлагын технологитой үйлдвэрүүдийг байгуулах замаар кластер хөгжүүлж чадах юм бол нэмүү өртөг шингэсэн баялаг бий болно. Энэ зарчмаа бодож цаашдаа төрөөс баримталж байгаа бодлого, үйлдвэрлэл хөгжүүлэлт болоод бусад эрх зүйн зохицуулалттаа шигтгэж өгөх нь зүйтэй" гэлээ.  

Ажлын хэсгээс тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.23 дахь хэсэгт заасныг үндэслэн хууль санаачлагчид буцаах нь зүйтэй" гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасан бөгөөд тэрхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолоор “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон юм хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0083
Controller Execution Time ( User Module / Page )  0.3595
Total Execution Time  0.3679
  GET DATA  
$_GET['id']   11136
$_GET['year']   2022
  MEMORY USAGE  
1,750,448 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/87814
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11136' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11136' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11136 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11136'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11136' 
0.0006   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2022) AND `user_id` =  11136
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2022 between start and end AND `user_id` = 11136 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11136' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '87814' 
0.3371   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11136 OR `map`.`user_id` = 11136) AND YEAR(publishdate) <= 2022 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)