МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Завхан аймаг насан туршийн боловсролын төвтэй боллоо
2022.12.26
Орон нутгийн хөгжил

Завхан аймаг насан туршийн боловсролын төвтэй боллоо

УИХ-ын гишүүний хувьд Завхан аймагтаа нэн хэрэгцээ шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудыг санаачлан улсын төсөвт тусгуулан ажиллаж байна. Энэ ажлын нэг болох 1.7 тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ үйл ажиллагаа явуулахад бэлэн боллоо.

Завхан аймгийн маань иргэд нас, хүйс, ажил, мэргэжил үл хамааран өөрийнхөө хэрэгцээ боломжид нийцүүлэн насан туршийн боловсрол эзэмших, хөгжих боломж бүрдлээ.

Олон олон хэрэгцээтэй сургалтуудыг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт бүр юугаар ч үнэлэшгүй үнэ цэнэтэй.

ШИНЭ МЭДЭЭ