СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөл ашиглалтад орлоо
2022.12.26
Барилга, Хот байгуулалт

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөл ашиглалтад орлоо

Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу болон төвийн бүсийн иргэд олон улсын стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг авах бөгөөд хэвтэн эмчлүүлэх орны тоо 800-гаар нэмэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар өргөтгөл эмнэлгийн зориулалтын цахилгаан шат болон сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг, хэвтэн эмчлүүлэх тасагт иргэдийг хүлээн авч үйлчилж байгаа юм. Шинэ өргөтгөлд мэдрэлийн эмгэг судлал, дотрын эмгэг судлал, мэс засал, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгууд байрлаж буй.

Энэхүү өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн төвийн үзлэгийн блок, яаралтай тусламжийн 10 ор нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн 25 ортой ерөнхий мэс заслын тасагт мухар олгой, цөсний хүүдий авах, эвэрхий засах зэрэг 20 гаруй мэс заслыг хийж үйлчилнэ.

ШИНЭ МЭДЭЭ