НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зүүн хойд Азийн хотын дарга нар хүн амын төвлөрлийг сааруулах асуудлыг хэлэлцлээ
2022.12.22
Барилга, Хот байгуулалт

Зүүн хойд Азийн хотын дарга нар хүн амын төвлөрлийг сааруулах асуудлыг хэлэлцлээ

Зүүн хойд Азийн хотын дарга нарын тав дахь удаагийн форум “Томоохон хотуудын авто замын түгжрэлийг бууруулж, хүн амын төвлөрлийг сааруулах тогтвортой хөгжлийн стратеги: Шийдлүүд ба түүнийг санхүүжүүлэх боломжууд” сэдвийн дор болов.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын санаачилгаар 2014 оноос хойш тасралтгүй зохион байгуулсан тус форум нь сайн туршлага, шилдэг техник, технологийн ололтыг харилцан солилцох замаар хотуудын өмнө тулгамдаж байгаа нийтлэг хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж, улмаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны олон талт механизм болон хөгжих зорилготой билээ. Түгжрэл, хүн амын төвлөрөл бусад хотын хувьд ч нийтлэг, тулгамдсан асуудал.

Үүнийг хэрхэн богино хугацаанд, оновчтой шийдэх вэ гэдгийг бид өнөөдөр хэлэлцэж, туршлагаасаа хуваалцлаа. Амжилттай хэрэгжиж байгаа, үр дүнгээ өгсөн арга хэмжээ, оновчтой шийдлүүдээс суралцаж байгаа нь өнөөдрийн арга хэмжээний гол үр дүн юм.

ШИНЭ МЭДЭЭ