МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хархорум хотыг сэргээн байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа
2022.12.30
Барилга, Хот байгуулалт

Хархорум хотыг сэргээн байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиолоо.

Түүхт ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлиг гаргаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хархорум хотыг сэргээн байгуулах асуудлыг хууль тогтоомжуудад нийцүүлэн холбогдох судалгааг хийж, хуулийн төсөл боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг чиглэл болгов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар баримт бичигт гарын үсэг зурсан.

Ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн ТББХ-ын дарга Ж.Мөнхбат, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, С.Чинзориг, үе үеийн Ерөнхийлөгчид болон төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэдийн төлөөлөл оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ