2022.12.30
Уул уурхай, Ашигт малтмал

Т.Аубакир: Баялагийн хуваарилалтыг зөв зохион байгуулах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар   “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буюу Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан  боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Тогтоолын төслийг дэмжиж байна. Баялгийн тэгш хуваарилалттай холбоотой асуудал дээр санаа зовох нь зөв. Тухайн компанийг хариуцлагатай болгох тал дээр Хөрөнгийн бирж дээр бүртгүүлье гэсэн. Ингэснээр иргэд хяналт тавих боломж гарах юм. Ногдол ашгийг олгоё, өвлүүлдэг болъё гэж байгаа юм. 1072 хувьцааг эргэлтэд оруулбал манай улсын нийгэм эдийн засаг бэлэн биш байна гэж миний хувьд хардаг. Үе шаттай эргэлтэд оруулна гэсэн үгийг засах хэрэгтэй. Харин ногдол ашгаа иргэд авдаг, үүнд тавигдах хяналтаа сайжруулах талаар энд оруулах ёстой. Гол нь иргэд хувьцаагаа ярих биш ногдол ашиг авах боломж бүрдүүлэх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ