2022.12.30

С.Ганбаатар: Гадаадын банк орж ирснээр том банкууд хүүгээ буулгах уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Энэ хууль орж ирж байгаа нь зөв. Үндэсний нэртэй банкууд даварчихсан байгаа шүү дээ. Монголд оронд мөнгө хамгийн үнэтэй. 100 төгрөгийг 120 төгрөгөөс дээш зардаг. Монголд ийм үнэтэй мөнгө зардаг. Яагаад гэвэл банкууд дундаас нь иддэг. Монгол банк ч гэсэн 100 төгрөгийг 113 төгрөгөөр зардаг. Эдийн засгийн ойлголтоор бол. Бодлогын хүү хөвөгчгүй, 13 хувь байна гэдэг 100 төгрөгийн арилжааны банкуудад 113 төгрөгөөр өгдөг. Нөгөөдүүл нь ченжлээд 100 төгрөгийг 113 авчихаад, 120-127 төгрөгөөр зардаг.

Арилжааны 14 банкны 8 банк нь гадаадын хөрөнгө оруулалттай. Хэдэн хувь байгаа вэ. Ямар 8 банк байгаа вэ. Үүнийг хадгаламж эзэмшигчдийн өмнөөс асууж байна. Эдгээрээс 3 банк нь гадаадын банкны хувьцаа эзэмшигч гэж байгаа. Хэдэн хувийн хувьцаа эзэмшдэг, ямар 3 банк вэ.

Зээлийн бодлого байдаг. Зээл бол нарийн ярьвал мөнгө, ашиг олох ажил биш шүү. Энэ бол стратегийн зүйл шүү. Гадаадаас орж ирж байгаа банкууд дээр зээлийн бодлого, стратегийн тодорхой саналууд бий юу.  Үндсэн хуулийн 5.4-т төрөөс эдийн засгийг зохицуулна гэж заасан байгаа шүү.

Гадаадын банк орж ирснээр Монголын үндэсний том банкууд хүүгээ буулгах уу. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийн хүү буурах уу. Төгрөг, Монгол мөнгийн үнэ хямдрах уу. Жижиг дунд үйлвэрлэгч нарт зээл өгөх багц нь хэдэн хувь байх вэ гэдэгт судалгаа, шинжилгээ байгаа юу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ