2022.12.26
Орон нутгийн хөгжил
Номын нээлт боллоо
"Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын байгууллагын түүх” ном Алтай хотод нээлтээ хийлээ.
Уг номыг УИХ-ын гишүүн, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга Б.Энх-Амгалангийн санаачилгаар Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хорооны 100 жилийн ойд зориулан аймгийн Засаг дарга асан, Хөдөө аж ахуйн ухааны доктор Р.Цогтбаатар эмхэтгэж, УИХ-ын гишүүн асан В.Алзахгүй, аймгийн МАН-ын дарга асан Б.Осор нар хянаж эмхэтгэн гаргасан юм.
“Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын түүх” номонд Засагт хан аймгаас эхлээд Алтай аймаг, орчин үе хүртэлх 100 жилийн түүхийн архивын ховор баримт бичиг, үнэтэй эх сурвалжууд багтсан.
Номыг хэвлэн нийтлэхэд оролцсон эрдэмтэн судлаач, докторууд, намын ахмад зүтгэлтэн, гишүүд дэмжигчид, хэвлэлийн байгууллагад гүн талархал илэрхийлье.
ШИНЭ МЭДЭЭ
2020-2024 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ
2024.05.03
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19