2023.01.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, уул уурхайн сөрөг нөлөөллөөс соёлын биет өвийг хамгаална
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон уул уурхай, аялал жуулчлалын нөлөөнд өртөн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдалд ноцтой хохирол учирч болзошгүй соёлын биет өвийг бүсчилсэн байдлаар тодорхойлох, хамгаалах талаар санал дүгнэлтийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.
Ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2022.12.19-ний өдрийн №09 тоот тогтоолоор байгуулсан.
Эхний ээлжид говийн бүсэд байгаль экологи, уул уурхайн олборлолтын нөлөөлөлд өртөж болзошгүй соёлын биет өвийг эрэмбэлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд хууль эрх зүйн болоод, хөрөнгө санхүү, хүний нөөц, холбогдох яамд, төрийн байгууллагуудын ажлын уялдааг нэгтгэн ажиллахад анхаарах юм.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 38 дугаар зүйлд дээрх зохицуулалтыг нарийвчлан заасан буй.
ШИНЭ МЭДЭЭ
Байнгын хорооны тогтоолыг дэмжин баталлаа
2023.03.21
Алтан төлийн эзэд шагналаа гардлаа
2023.02.22
Амжилтаа ахиулсаар Улсын аварга болжээ
2023.02.20