МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.01.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Баттөмөр: Малчид, гадаадад ажиллаж буй иргэд нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-төмөр:

Монголын ажил олгогчдын 82 орчим хувь нь нийгмийн даатгал төлдөг ба нийт хүн амын 1/4 нь даатгал, халамж авдаг. Тиймээс нийгмийн даатгалын сан маш чухал юм. Хуулийн төсөлтэй гүйцэт танилцаж амжаагүй байна. Олон асуудлыг шийдэхээр орж ирж байгаа хэмээн харж байна.

Хамгийн гол нь даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Хуримтлалын нэгдсэн сан байгуулж иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөсөн нь цаг үеэ олжээ. Б.Пүрэвдорж нарын бидний хэдэн гишүүн санаачилж байсан долоон жилийг таван жил болгон оруулж ирж байгаа нь зүйтэй гэж харж байна.

Байгалийн баялгаас олох орлогыг нэрийн дансанд оруулна гэдэг нь маш зөв санаа. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг санхүүгийн хэрэгслүүд, хөрөнгийн зах зээл хөгжиж байгаа энэ үед бодит, найдвартай санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах асуудал орж иржээ.

Мөн нийгмийн даатгалын засаглалыг оновчтой болгох чиглэлээр хэд хэдэн гол заалт орж иржээ. Хэд хэдэн асуулт байна. Үүнд:

  • Салбарын хууль тогтоомжуудаар зохицуулагддаг гааль, татвар, цэц болон цэргийн байгууллагуудын НДШ төлөх харилцаа харилцан адилгүй байдаг. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

  • Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж гэдэг нь бүтээмжтэй шууд холбоотой. Бид бүтээмжээ бодолгүй цалингаа нэмээд байдаг, тэр нь буцаад ханш унаад эцэст нь нэмсэн нэмээгүй ялгаагүй болчихдог. Бүтээмжийг та нар хэрхэн тооцож байна вэ?

  • Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд хамрагдалт бараг байхгүй. Энэ асуудал дээр анхаарсан вэ?

  • Гадаадад Монгол улсын 300 мянган хүн ажиллаж амьдарч байна. Тэдгээр хүсүүс эх орондоо шимтгэл төлөх харилцааг хэрхэн зохицуулав?                                                                                

ШИНЭ МЭДЭЭ