2023.01.13
Хууль, эрх зүй

Ц.Мөнхцэцэг: Албан бус хэвшилд ажиллаж буй иргэдийн даатгалаасаа үр шимээ хүртэх боломжийг яаж нэмэх вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 

МАН 2020 оны сонгуульд орохдоо ард түмэндээ амласан. Нийгмийн даатгалын шинэчлэл хийнэ, хуримтлалын сан бүрдүүлж, баялгийн сангаар дамжуулаад иргэн бүрт орлого, амьжиргааны түвшинг шийдэх боломж өгнө гэж амласан. Тиймээс хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байна.

Улс орнууд тэтгэвэр, тэтгэмжийн тооцоолол хийхдээ даатгуулагчид ашигтай байх нөхцөлд үндэслэн тооцоолол гаргадаг. Эл хуулийн төсөлд даатгуулалгчид ашиггүй байж болохуйц зарим заалтууд байна. Жишээлбэл 28.4-т хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэвэр нь тэтгэвэр авч байсан хугацааны тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцно гэсэн байна. Тэгэхээр иргэн маань дундаж цалинтай ажил хийж байгаад сүүлийн хэдэн жилд гэдэг юм уу хөдөлмөрийн чадвараа алдсаны бага тэтгэмж авч байгаа шүү дээ. Ингэж тооцвол тухайн даатгуулагчид ашиггүй байдал үүсэх юм биш үү? Үүнд ямар байр суурь баримталж байгаа вэ?

Одоо хэрэгжиж буй хуулиас хэр ялгаатай концевц орсон бэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцоод буй. Энэ хууль даатгуулагчдаа хэр ашигтай, дэвшилттэй байна вэ?

Малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг албан бус хэвшил гэж мэргэжлийн үгээр яриад буй. Эдгээрийн хүмүүсийн 4/1 нь даатгуулдаг. Сайн дурын гэдгээр хэвээр үлдээж байгаа аж. Албан бус хэвшилд ажиллаж байгаа иргэдийн даатгалаасаа үр шимээ хүртэх боломжийг яаж нэмэх вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ