2023.01.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж, батлуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чингис хаан одонт Пунсалмаагийн Очирбатыг хүлээн авч уулзлаа