АИХ-ын депутатуудыг хүлээн авч уулзлаа
2023.01.16
Орон нутгийн хөгжил

АИХ-ын депутатуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31-н жилийн ойн өдрийг тохиолдуулан ИТХ-ын дарга Б.Энхболд Сүхбаатар дүүрэгт оршин суудаг Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр ИТХ-ын дарга Б.Энхболд хэлсэн үгэндээ Монгол Улс Ардчилсан шинэ Үндсэн хуулийг улс төрийн олон намын төлөөлөлтэйгөөр Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй. Улсын Бага хурлаас эхтэй үе үеийн хууль тогтоох дээд байгууллагад иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдон ажиллаж энэхүү түүхийг бүтээлцэж, үнэтэй хувь нэмрээ оруулан 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ.

Мөн хүрэлцэн ирсэн депутатуудад дүүргийн ИТХ-ын хүндэт тэмдгийг гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ